My site
Пүрэв, 2024-03-28, 2:26 PM
Site menu
Туслах Menu
Мэдээ Мэдээлэл [11]
Xошин шог [18]
Адал явдал [20]
Хөгжилтэй [10]
Нэвтрүүлэг [6]
Аймшиг [8]
Инээдмийн кино [8]
Монгол кино [5]
Драм [2]
Эротик [3]
Дуу, клип [7]
Хүүхэлдэйн кино [5]
Солонгос кино [1]
Татаx (тоглоом,кино,дуу...) [1]
Олон ангит [5]
Main » 2009 » 11-р сар » 3 » Болливудын хамгийн шуугиантай сэтгүүлийн хуудаснууд
10:56 PM
Болливудын хамгийн шуугиантай сэтгүүлийн хуудаснууд

Болливудын шинээр бүтээгдэж байгаа кинонуудаас хамгийн их шуугиантай, үзэгчдийн хамгийн ихээр хүлээж байгаа кино бол Болливудын дэлгэцийн алдарт хосууд жүжигчин Shahrukh Khan, Kajol Devgan нарын хамтран тоглож, найруулагч Karan Johar -ын найруулсан My name is Khah /2010/ кино байгаа.

 

 

Киноны зохиол цаасан дээр байхаасаа л анхаарал татаж эхэлсэн уг бүтээл одоогоор зураг авалтынхаа нэлээд хэсгийн хийж дуусан бөгөөд оны сүүлээр дэлгэцнээ гарах юм. Киноны гол дүрүүдийг бүтээж байгаа Боллиудын алдарт одод Shahrukh Khan, Kajol Devgan -ын хувьд тэд анх 1993 онд Baazigar кинонд хамтран тоглосоноосоо хойш 17 жилийн дараа дахин дэлгэнцээ хамтран тоглож байна.

 

 

 

 

 

Болливудын хүчирхэг дэлгэцийн хослол иргэн ирж байгааг зарлан Энэтхэгийн нэр хүндтэй сэтгүүлийн нэг VOGUE  сэтгүүл өөрсдийн 10 жилийнхээ ойн тусгай дугаартаа жүжигчин Shahrukh Khan, Kajol Devgan нараас дэлгэрэнгүй ярилцлага авч, мөн тэдний 17 жилийн дараах хамтдаа авахуулсан зурагнуудын хамт нийтэлсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн том шуугиан болоод байна. Мэдээж сэтгүүлийн борлуулалтын мэдээлэл ч нэлээд том амжилт тогоох нь тодорхой байгаа юм.

 

.

    

       

                                

 

10 насны зөрүүтэй хоёр жүжигчдийн дэлгэцийн гайхалтай хослол  чухамд юунд байдгийг хэл мэдэхгүй ч тэд үнэхээр хит киноог бүтээж чаддаг. Тэдний хамтран тоглосон 1993 оны Baazigar/1993/, Karan Arjun /1995/, Dilwali Dulhaniya Legayenge /1995/, Kuch Kuch Hota Hai/1998/, Kabhi Khushi Kabhie Gham /2002/ зэрэг кинонуудад нь Болливудын сүперхитүүд болж чадсан. Тэрдундаа Dilwali Dulhaniya Legayenge /1995/ кино өнөөдрийг хүртэл кино театрын дэлгэцнээ гарсан тоогоор Энэтхэгийн кино түүхэнд шинэ дээд ажилт тогтоогоод байгаа.

 

 

Жүжигчин Kajol Devgan хувьд Болливудын чадварлаг эмэгтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор багтах жүжигчин ч сүүлийн жилүүдэд кино урлагаасаа нэлээд холдоод байсан  бөгөөд хамгийн сүүлд 2006 онд Yashraj продакшны Fanaa /2006/ кинонд тоглосон байгаа. My name is Khan /2010/ кино магадгүй түүний хувьд жүжигчний карерынх нь шинэ үе болж болох юм. Мэдээж Болливуд сонирхогчид түүнийг кино урлагтаа ойр байгаасаа гэж хүсэж байгаа.

Kajol Devgan VOGUE  сэтгүүлд хамтран тоглогч жүжигчин Shahrukh Khan -ны талаар ярихдаа - Бидний дэлгэцийн хослолын амжилтанд мэдээж бидний жинхэнэ амьдрал дээрх харилцаа нөлөөлдөг. Би түүнийг үнэхээр их хүндэтгэж явдаг. Учир нь урлагийн ертөнцд түүнтэй хамтран ажиллаж байхад тэр надад их зүйлийг зааж сургасан. Дээр нь түүний хэлсэн бүгд зөв л байдаг .  Тэр бол үнэхээр гайхалтай хүн, чадварлаг жүжигчин гэжээ. Түүнчлэн олон жилийн дараах Shahrukh Khan -ныг илүү сайн эр хүн болжээ гэж дүгнэсэн байсан.

 

 

 

Жүжигчин Shahrukh Khan түүний талаар нурших шаардлагагүй байх. Учир нь түүнийг Болливуд сонирхогчид бүгд л мэддэг. Тэр бол Болливудын хаан. Өнөөдрийг хүртэл түүнийн карерт уналт гэж байсангүй. Зөвхөн амжилт. Түүний кинонууд хит болж чаддаг.

Shahrukh Khan жүжигчин Kajol -ын талаар ярихдаа - Тэр бол халуухан, шударга, үзэсгэлэнтэй, бас маш чанга ярьдаг, гэнэн гээд надад байхгүй сайн чанартай хүн.  Тэр хүмүүстэй үнэхээр сайн харилцаатай байж чаддаг. Дээр нь тэр өөрийн хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг.

 

 

Shahrukh Khan: Бид хэзээ ч нэг нэгнээ давж гарах гэж хичээж байгаагүй, тиймд хамтран ажиллахдаа үргэлж тааламжтай байдаг. Бидний тус тусдаа тоглосон кинонууд гайхалтай болдог. Харин бид хамтдаа бол хэнд ч ялагдашгүй.

 

   

 

Жүжигчин Shahrukh Khan, Kajol Devgan, найруулагч  Karan Johar

Category: Мэдээ Мэдээлэл | Views: 1336 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Санал асуулга
Rate my site
Total of answers: 141
Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz