My site
Пүрэв, 2024-04-25, 5:11 AM
Site menu
Туслах Menu
Мэдээ Мэдээлэл [11]
Xошин шог [18]
Адал явдал [20]
Хөгжилтэй [10]
Нэвтрүүлэг [6]
Аймшиг [8]
Инээдмийн кино [8]
Монгол кино [5]
Драм [2]
Эротик [3]
Дуу, клип [7]
Хүүхэлдэйн кино [5]
Солонгос кино [1]
Татаx (тоглоом,кино,дуу...) [1]
Олон ангит [5]
Main » 2009 » 11-р сар » 4 » Дуучин С.Жавхлан нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв
3:04 AM
Дуучин С.Жавхлан нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

 

 Зохиолын дууны ханхүү гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлан УИХ-ын Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвших гэж байгаа талаараа сэтгүүлчдэд хандан өнөөдөр мэдээлэл хийлээ. Өмнө нь түүнийг улстөрд хүчээ үзэх гэж байгаа гэсэн мэдээлэл хэдэнтээ гарахад өөрөө үгүйсгэж байсан. Саяхан хүртэл ийм утгатай мэдээлэл гарахад түүний менежер гэгддэг Б.Төгөлдөр ихэд гайхаж буйгаа илэрхийлж байсан юм. Харин өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлаараа дуучин С.Жавхлан том намуудын хооронд жинхэнэ дайн дэгдээж буй нөхөн сонгуульд бие даан өрсөлдөх гэж буйгаа мэдэгдлээ. Энэ үеэр түүний багш ардын жүжигчин Г.Хайдав гуай Монголын улс төрд соёл урлагийн төлөөлж хүч үзэх гэж буй шавьдаа амжилт хүсээд “Эрүүл биетэй, саруул ухаантай энэ хүүд сөрөг бүхнийг сэлээд гарах тэнхээ бий” гэж магтаж байв. Мөн түүнчлэн “Алтайн халиун” группын ерөнхийлөгч Ц.Гэрэлбаатар оюутан ахуй цагаас нь уран бүтээлээр нь дэмжин ажилласан дотны хүний хувьд энэхүү шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Дуучин С.Жавхлан урлаг соёл, улс төр бүхий л хүрээнд хамтран ажилладаг анд нөхдийн зөвлөснөөр энэ шийдвэрийг удтал бодсны эцэст гаргасан гэж байлаа. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг түүнээс тодрууллаа.

-Нөхөн сонгуульд нэр дэвших шийдвэрийг яг хэдийд гаргасан бэ?

-Одоогоос яг гурав хоногийн өмнөөс бие даан нэр дэвшихээр шийдсэн.

-Яагаад та улс төрд орохоор шийдэв?

-Монголоо гэсэн сэтгэл монгол хүн бүхэнд байгаа. Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно гэсэн үнэн үг байдаг. Тэр утгаар ч гэх юмуу даа. МУГЖ гэсэн энэ том шагналын надад төр засгаас хайрласан тэр үеэс улс орондоо өөрийнхөө бүхий л чаддаг мэддэг бүхнээ зориулах, нэмэрлэх юмсан бодол төрж байсан.

-Хэрвээ та улс төрд орвол дууны урлагийг орхих уу?

- Энэ бол надтай насан туршид хамт байх зүйл. Миний багш өдгөө 85 нас хүртлээ дуулсаар яваа бол энэ буурайн насанд хүрдэггүй юмаа гэхэд ядаж 60 хүртлээ дуулна гэдэгтээ итгэлтэй байгаа шүү. УИХ-ын гишүүд дуулж ч байдаг шүү дээ.

-Нөхөн сонгуульд нэр дэвшээд ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Манай улсын нэр хүнд бүхий улстөрчид энэ тойрогт нэр дэвшиж байгаа. Тэднийг би хувь хүнийхээ хувьд хүндлэлгүй яахав. Ялах, ялагдах нь гол биш. Энэ бүх алдаа, оноо бүхнээсээ хүн гэдэг чинь суралцдаг биз дээ.

-Энэ удаа гарч ирж чадаагүй ч гэсэн дараа дахин нэр дэвших үү?

-Тухайн цаг үедээ л болох байх.

-Хэрвээ ялалт байгуулаад гараад ирсэн тохиолдолд та юу хамгийн түрүүнд хийх вэ?

-Миний мөрийн хөтөлбөрт ч орж байгаа. Хэмнэлтийн талаар. Манайхан үр дүн муутай, хяналт сул зүйлд маш их улсын хөрөнгө мөнгийг үрж байна. Энэ талаар чадах мэдэхийн хирээр юм хийхийг хичээнэ дээ.

-“Мобиком” корпороциас нэхэмжилээд байгаа асуудлынхаа талаар тайлбарлахгүй юу?

-Гадны мөнгөтэй, төгрөгтэй хэн нэгэн манайд орж ирээд бизнес эрхлэхдээ хууль дүрмийг үл тоодог үйлдэлтэй тэмцэж байгаа юм. Монголын энэ олон хэрэглэгчдэд надаас төлбөр төлж худалдаж аваагүй байж, маш их хэмжээгээр тэдний талхных нь мөнгөнөөс халааслаж байгаад дургүйцэж байгаа юм л даа.

-100 сая төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн. Энэ хир үндэслэлтэй гаргасан тоо вэ?

-Тийм. Харин ч багадуулж нэхэмжилсэн байна гэж бодожбайна. “Мобиком”-оос нэхэмжилсэн мөнгөө сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгаа ядарсан оюутан, өвчиндөө шаналсан бяцхан хүүхдүүдэд олон түмний нүдэн дээр тусламж болгон гардуулан өгнө.

-Италид суралцахаас татгалзсан тань энэхүү улс төрд орох шийдвэртэй тань холбоотой юу?

-Монгол орондоо монгол хүн монгол хэл соёлоороо байх нь хамгаас чухал гэж үздэг юм. Энэ асуудал улс төртэй ямар ч холбоогүй зүйл юм шүү.

-Та ойрд хийх уран бүтээлийн талаар сонирхуулаач?

- Цагаан сарын өмнө хийдэг тоглолт маань тэр л цаг хугацаандаа болдогоороо болно

-Гавъяат авсан хүн бүхэн цолны мялаалга хийдэг. Та хэзээ гавъяатын найр хийх гэж байна вэ?

-Юуны туханд хүрээгүй байж найр цэнгүүнийг хиймээргүй байна.

Нөхөн сонгуульд хүч үзнэ гэж буй түүнээс сонгуулийнхаа сурталчилгаанд хэдий хэмжээний мөнгө зарцуулахаар төлөвлөөд байгааг нь асуусан ч тодорхой зүйл хэлсэнгүй.

Category: Мэдээ Мэдээлэл | Views: 824 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Санал асуулга
Rate my site
Total of answers: 142
Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz