My site
Баасан, 2024-04-19, 3:34 PM
Site menu
Туслах Menu
Мэдээ Мэдээлэл [11]
Xошин шог [18]
Адал явдал [20]
Хөгжилтэй [10]
Нэвтрүүлэг [6]
Аймшиг [8]
Инээдмийн кино [8]
Монгол кино [5]
Драм [2]
Эротик [3]
Дуу, клип [7]
Хүүхэлдэйн кино [5]
Солонгос кино [1]
Татаx (тоглоом,кино,дуу...) [1]
Олон ангит [5]
Main » 2009 » 11-р сар » 3 » ХЯТАДЫН ЦАГДАА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВЭСГЭРЭЭС ХҮН БАРИВЧИЛСАН
10:44 PM
ХЯТАДЫН ЦАГДАА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВЭСГЭРЭЭС ХҮН БАРИВЧИЛСАН
2009-11-03 23:23

улстєрийн орогнол хvсч ирсэн Євєрмонголын Отгын ємнєд хошууны уугуул, Их зуу аймгийн Ордос хотын оршин суугч, Ордосын Монгол Тєвдийн анагаахын сургуулийн захирал, монгол vндэстэн залууг Улаанбаатар хот дахь НVБ-ын Дvрвэгсдийн асуудал эрхэлсэн суурин тєлєєлєгчийн газрын vvднээс дєрвєн хятад, арван монгол цагдаа баривчилсан тухай мэдээлэл дэлхийн монгол туургатнуудын дунд тархлаа.

Єдгєє дэлхийн єнцєг булан бvрт есєн сая гаруй монгол туургатан амьдран суудаг. Энэ бол шоргоолж мэт бужигнасан хятадуудын дэргэд байхгvйтэй адил тоо. Оросын, хятадын гэх зэрэг тодотголтой олон монгол туургатнуудын зvрхэнд авралын од болж харагддаг ганц гэрэл нь тусгаар тогтносон Монгол Улс, тvvний нийслэл Улаанбаатар гэлцдэг. Хаа газраас Улаанбаатарыг авралаа гэж зорьж ирсэн нэгнийг нь харийнхантай. хамтран барьж явуулаад байвал хєх толботнууд удахгvй "Улаан ном"-нд орох биз. Тийм ч учраас Монгол туургатнуудын хvний эрх, хувь заяанд санаа тавьж, хариуцлагатай хандах нь манай улсын гадаад бодлогын зайлшгvй анхаарах нэг зvйл. Євєрмонголын эх оронч залуу Батзангааг Монголын эрvvгийн цагдаагийн хамгаалалт дор БНХАУ-ын Цагдаа, Аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд баривчлан авч явах ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт гардан гvйцэтгэсэн нь Монгол Улсын Vндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Хvний эрхийн гэрээ конвенциор хvлээсэн vvрэг хариуцлагад харш, ардчилсан орнуудын нийтээр дагаж мєрддєг хvний эрхийг хамгаалах наад захын хэм хэмжээг бvдvvлгээр зєрчсєн явдал гэж иргэний хєдєлгєєнvvд, хvний эрхийн байгууллагууд мэдэгдэл гарган тєрийн єндєрлєгvvдэд хvргvvлжээ.

Энэ баривчилгаанаас vvдээд манай цагдаагийн байгууллага урд хєрш болох их гvрний дарамтан дор байгаа юм биш биз гэсэн асуулт иргэдийн дунд хэсvvчилж байна. Хоёр улсын цагдаагийн байгууллагын хооронд хэрэгтэн шилжvvлэх, хамтран ажиллах санамж бичиг, гэрээ хэлэлцээр бий. Энэ дагуу нэлээд ажил хийгддэг юм билээ. Гэвч аль ч улсын цагдаа єєр оронд улстєрийн орогнол хvссэн хэн нэгнийг тухайн улсад нь очиж баривчлах эрхгvй. Хятадын цагдаа ямар давуу эрх эдэлж манайд ийм vйл ажиллагаа явуулав гэдэг сонирхолтой. АНУ болон Европ, Японд буй олон монгол туургатнууд Батзангаа тvvний гэргий Баянхуар, есєн настай охин Чилvгэнийг баривчилсан явдалд Хятадын болон Монголын цагдаа нарыг буруутгаж мэдэгдэл гаргасаар байна. Тэд энэ мэдэгдлvvддээ олон улсын хvний эрхийг бvдvvлгээр зєрчсєн гэж Монголын Засгийн газрыг буруушаажээ. Энэ асуудалд Монголын тєр засгийн єндєрлєгvvд, улстєрчид ямар байр сууринаас хандаж байна вэ?

БНХАУ-ын цагдаа нарт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр баривчилгаа явуулах боломжийг хэн олгосон бэ? Дэлхийн монголчуудын гал голомт байх учиртай Монгол Улсыг цаашид олон арван Батзангаа зорьж ирнэ. Тэр бvрийд бид энэ удаагийнх шиг шилээ харуулаад байх уу?
Category: Мэдээ Мэдээлэл | Views: 867 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Санал асуулга
Rate my site
Total of answers: 142
Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz